"100 кино- үргэлжлэл..." цааш унших »
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла! Жил бүрийн 3 дугаар сарын 8-ны өдрийг дэлхийн олон улс оронд Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр хэмээн тэмдэглэдэг билээ. Анх 1908 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 15,000 эмэгтэйчүүд ажлын цагийг багасгах, цалин нэмэх, санал өгөх эрхтэй болохоор Нью Йорк хотод жагссан байна. Тэр өдөр дэлхий өнцөг булан бүрд энэ түүхэн үйл явдлыг харж, эмэгтэйчүүдийн асуудал руу эргэж харсан аж. Саяхныг хүртэл эмэгтэйчүүд их сургуульд орох эрхгүй байсан гэхээр аймшигтай байгаа биз. За тэгээд энэ амралтын өдрүүдээр эрчүүд минь эмээ, ээж, эгч, охин дүү, найз охиноо баярлуулахаа мартуузай. Би л хувьдаа юу бэлэглэхээ шийдсэн... Харин блогт маань зочилсон бүх охид, эмэгтэйчүүддээ доорхи сайхан шүлгээр бэлэг барьж байна.












